
Болгарын “Mobitel” гэх шуурхай холбооны компани 0888888888 гэсэн дугаарыг үйлчилгээндээ оруулахгүй, бүрмөсөн хасахаар шийдэв. Энэ дугаарыг ашигладаг хэрэглэгчид сүүлийн арван жилд хачирхалтай, сонин тохиолдлоор хугацаанаасаа өмнө буюу хүчирхийлэлд өртөн нас барцгаасан байна. Хамгийн анхны хэрэглэгч болсон “Mobitel” компанийн захирал 2001 онд дөнгөж 48 насандаа хорт хавдраар өөд болов. Дараа нь тэр дугаарыг авсан Болгарын мафийн босс 2003 онд захиалгат аллагаар амиа алджээ. Мафийн босс гоо бүсгүйтэй оройн зоог барьж яваад үрэгдэхдээ 31 настай байсан гэнэ. Дараа нь уг дугаарыг авсан Болгарын бизнесмен 2005 онд алагдсан байна. Түүнээс хойш уг дугаар хэнд байсан нь тодорхойгүй. Болгарын компани энэ дугаарыг жагсаалтаас гаргаж байгаа учир 0888888888 дугаар бас л гай чирсэн бололтой.