Бүлэглэн дээрэм хийдэг иргэдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Бүлэглэн дээрэм хийдэг иргэдийг хайж байна

Баянгол дүүргийн цагдаагийнхан бүлэглэн дээрмийн хэрэг үйлдсэн иргэдийг хайж байна. Тус дүүргийн  VI хорооны нутагт  байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч О-г ажил дээрээ байхад нь хоёр иргэн дайрч ороод гар, хөл, амыг нь скочдон, 90 мянган төгрөг, бусад,эд зүйлийг нь дээрэмдсэн  хэрэг өчигдөр гарчээ. Мөн өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт 12-14 насны хоёр хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэрэг гарлаа. Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэх гэсэн хулгайч эсэргүүцэл үзүүлсэн тэднийг зодож танхайран, хүчирхийлсэн хэрэг сүүлийн үед ихээр гарч байгаа аж. Иймд хүүхдээ харгалзах хүнтэй явуулж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас сануулж байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж