Сумын цолтон, залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Энэ сарын барилдаанд сумын заан Ш.Пүрэвгарьд, Б.Баянмөнх, Б.Төмөрбаатар, Б.Энх-Очирхуяг, Б.Бат-Өлзий, Д.Батхүрэл, М.Даваасүрэн, Ц.Сэдбазар, Э.Дарханбат, Т.Мөнх-Эрдэнэ, Ж.Идэрбат, Б.Баатарсүрэн, Д.Батцэнгэл, Ё.Улсболд, У.Береке, Ц.Отгон, Ц.Эрхэмбаяр, Д.Төмөрхүлэг нарын тэргүүтэй 512 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзлээ. Түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, сумын заан Н.Ширчинхүү тодорч, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, ҮБТДС-ийн бөх, сумын заан Ц.Мөнхбаяр үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, сумын заан У.Береке, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, “Хантайшир” дэвжээ, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Г.Батмөнх нар шалгарчээ.