Хакухо дээд амжилтын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Хакухо дээд амжилтын эзэн боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёд их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр түрүүллээ. Ингэснээр их аварга Хакухо мэргэжлийн сумод 24 дэх удаагаа түрүүлж байгаа юм. Мөн тэрээр 24 түрүүнийхээ есөн удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч боллоо. Хакухо их аварга хару башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Гоэйдог уватэнагэ мэхээр ялж, түрүүлэх болзлоо хангаад байсан билээ.

Одоо Хакухо М.Даваажаргал дахин нэг удаа мэргэжлийн сумогийн дээд зиндаад түрүүлэхэд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэх юм. Асашёорюү 2003 онд ёкозуна цол хүртэж, сумогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ дээд зиндаанд нийт 669 даваа авч, Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн, сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн билээ. Мөн Асашёорюү 2005 онд болсон зургаан башёд бүгдэд нь түрүүлж, энэхүү агуу амжилт гаргасан анхны сумоч болж байсан юм. Тэгвэл Хакухо М.Даваажаргал энэ амжилтыг ахиулахад тун ойрхон байна. 

Харин Харумафүжи Д.Бямбадорж Хару башёг есөн даваа, зургаан унаатайгаар өндөрлүүллээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж