Кипр: Хадгаламжаас 25 хувийн татвар авна

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Кипр: Хадгаламжаас 25 хувийн татвар авна

Киприйн
Сангийн яам тус улсын банкин дахь 100 мянган еврогоос дээш
хадгаламжаас нэг удаа 25 хувийн татвар авах шийдвэр
гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Михалис Саррис орон нутгийн телевизээр
ярихдаа мэдээлсэн байна.
 
Сайд хэлэхдээ, "Ийм
маягаар Засгийн газар арлын банкууд дахь бүх хадгаламжаас  татвар
авахгүйн төлөө ажиллаж байна. Арлын хоёр дахь том банк болох
Киприйн Ардын банкийг бүтцийн хувьд шинэчлэхээр шийдсэн байгаа. Олон
улсын зээлдүүлэгч “гурвалтай” хийсэн хэлэлцээрт арлын хоёр том банкны
өөрчлөлтийг хийх асуудал яригдсан" гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж