Хятадын киноны зах зээл сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Хятадын киноны зах зээл сайжирчээ

Хятадын киноны зах зээл 2012 оны орлогоороо Хойд Америкийн дараа буюу дэлхийн хэмжээнд хоёрдугаарт жагсчээ. Энэ тухай Америкийн кино компаниудын эвслийн жил тутмын тайланд өгүүллээ талаар "The Hollywood Reporter"  мэдээлжээ.

Кино театрын дараалал
Фото: Sam Yeh / AFP

Хятадад киноны тасалбарын худалдаа өмнөх оныхоос 36 хувиар өсч, 2,7 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ ба Канадын нэгдсэн зах зээл дэх үзүүлэлт 10,8 тэрбум ам.доллар болж байгаа бол Оросын киноны зах зээл 1,2 тэрбум ам.долларын орлогоор есдүгээрт жагссан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж