Хойд Солонгос их буугаар буудан, пуужин харвасны дараа цэргийнхэн нь хил нэвтэрч байгаагаар уг бичлэг эхэлжээ. Хойд Солонгосын цэргийнхэн танк, хуягт, нисдэг тэрэг, сөнөөгч онгоцны дэмжлэгтэйгээр урагшлах аж. Уг бичлэгт “БНАСАУ Сөүл зэрэг бусад хотуудыг эзэлж, 150 мянган америкчуудыг барьцаанд авна” гэсэн тайлбар дагалджээ. Тийм боломж Хойд Солонгост бий. Учир нь албан ёсны мэдээгээр бол Өмнөд Солонгост АНУ-ын 130 мянган цагаач амьдардаг, мөн тэнд 28 мянган америк цэрэг байрладаг аж. Дөрвөн минутын энэхүү видео бичлэгт үзүүлснээр дайны гурав дахь хоногт Өмнөд Солонгосын Сөүл зэрэг бусад хотууд сүйрсэн байх ба тэнд ус, хүнс, шугам сүлжээ ч байхгүй болсныг харуулжээ.
Пхеньян зөөгч пуужин, цөмийн бөмбөг туршсаны дараа БНАСАУ-ын бусад орнуудтай харьцах харилцаа эрс хүйтэрсэн. Эдгээр туршилтийн эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус орны эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авсан бол гуравдугаар сарын 13-нд Пхеньян Өмнөд Солонгостой байгуулсан Гал зогсоох эвлэрэлийн гэрээнээс гарч буйгаа алдан ёсоор зарласан билээ.