Ливаны Засгийн газар огцров

Хуучирсан мэдээ: 2013.03.24-нд нийтлэгдсэн

Ливаны Засгийн газар огцров

Баасан гарийн орой Ливаны  Ерөнхий сайд Нажиб Микати өөрийн танхимыг огцорсон тухай зарлав. “Аль-Жазира” телевизийн сайтад мэдээлснээр энэ тухай мэдэгдлээ тэрээр Бейрутад хийсэн хэвлэлийн бага хурал дээр хийжээ.

Нажиб Микати. Фото: Reuters / Mohamed Azakir

Шийтийн “Хезболлах” хөдөлгөөн болон түүний хамсаатнууд Аюулгүйн албаны удирдлагчийн бүрэн эрхийг сунгах, мөн парламентын сонгуулийг хянах байгууллага байгуулахад саад учруулсны улмаас Ливаны улс төрийн хямрал үүссэн юм. Микатийн Засгийн газар огцорсон нь Ливаны улс төрийн байдлыг тогтворгүй болгоно гэж “Аль-Араби” телевиз онцолсон байна. Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжигч “Хезболлах” хөдөлгөөн болон Сирийн лидерийн эсрэг талын суннит Харари нарын талынхны маргаан хурцадсан энэ үед Ливаны Засгийн газар ийн огцорлоо. Микати 2011 онд тус улсын Ерөнхий сайдаар томилогдсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж