Монгол хүний нэрсийн жагсаалтаас харахад хувьсгалаас өмнөх үед монголчууд хүүхэддээ олон үсэгтэй урт өгөх нь элбэг байжээ. Олон хүний нэр нийлүүлж өгсөн урт нэр голчлон түвд гаралтай, шашны холбогдолтой нэрс байжээ. Харин орчин цагт богино боловч өвөрмөц нэр өгөхийг илүүд үздэг болсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөгийн монголчуудын дотор хамгийн олон үсэгтэй урт нэртэй хүмүүс болон хамгийн цөөн үсгээс бүрдсэн богино нэртэй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ.
д/д | Богино нэр | Урт нэр |
1 | Аз | Лувсанпэрэнлэйжанцан |
2 | Оч | Мухаммедкаримбек |
3 | Од | Алтаннамсрайтэмүүлдарь |
4 | Алт | Данзанравжаапэрэнлэйжамц |
5 | Бат | Баярсайханбадамсэрээжид |
6 | Буд | Тунгалагнандинэрдэнэ |
7 | Ану | Дэмбэрэлсамбуудорж |
8 | Ган | Есөнжинэрдэнэбаатар |
9 | Хад | Дамдинбазармөнхбаатар |
10 | Гүр | Батманхэрээсэнтогтох |
11 | Цог | Жавзандоржийналжидмаа |
12 | Нар | Лодойэрдэнэдоржсэмбэ |
13 | Ням | Гүрсоронзонгомбосүрэн |
14 | Сүх | Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар |
15 | Оюу | Гүрсоронзонгомбосүрэнболд |
16 | Зол | Өлзийтүмэндэмбэрэл |
17 | Энх | Эрдэнэбилэгнэмэхмөнхцоож |
18 | Хас | Мятрашгүймонголжингоо |
19 | Дөл | Цастуулыноргилхайрхан |
20 | Зул | Номунбилэгжавхлантөгөлдөр, |
21 | Данзанваанчигпэрэнлэйжамц | |
22 | Энхтөгөлдөрбаясгалан |