Валютын сангийнхан нөгөөхөө л ярьж, шаардаж, тулгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Валютын сангийнхан нөгөөхөө л ярьж, шаардаж, тулгаж байна

Валютын сангийнхан нөгөөхөө л ярьж, шаардаж, тулгаж байна. Инфляцийн аюулаас сэргийлж төсвийн алдагдлаа багасгах хэрэгтэй гэж байна. Сангийн сайд төсвийн алдагдал нэмэгдсэнийг улс төрийн амлалтаар тайлбарлаж байна. Зөв л дөө. Амьдралаас хийсвэрлэн онолдох түвшинд зөв. Манай инфляцийн учир шалт­гааныг тайлбарлахын тулд:

1.Инфляцийн бүтцийг маш нарийн судлах хэрэгтэй: суурь инфляци ба CPI, захиргааны чанартай өсөлт г.м нэг бүрчлэн задалж үзэх хэрэгтэй.

2.Мөнгөний нийлүүлэлтээс хамаарч инфляци чу­хам хэдэн хувь нэмэгдэж байгаа, бусад нь (миний тооцоогоор бараг 40 хувь) чухам юунаас болж байгааг сар сараар, ядаж сүүлийн  таван жилээр гаргах ёстой.

3.Эрэлт талын инфляци гэж бий. Гэхдээ кейнс “effective demand” гэж тодотгож байсан. Өндөр хөгжилтөй орнуудад эл хүрээнд тайлбарлаж болно. Харин манай эрэлт нь хомсдолын эрэлт нь юм.

4.Сүүлийн гурван  жилд  цалин, тэтгэвэр нэмээгүй хэдий ч хөдөлмөрийн бүтээмж өссөн

5.Манай инфляцийн үндсэн учир шалтгаан нь тотальный дефицитээс үүдэлтэй. “Далай ээж”, “Наран туул” зах дээр байгаа хэдэн бараагаар дефицитээс ангижирсан гэж ойлгож байгаа бол тун буруу.

6.Монгол тотальный хомсдолоос одоо ч гарч чадаагүй байна. Бүх салбарыг хамарсан-хомсдолын эдийн засаг: эрчим хүчний хомсдол, зам дэд бүтцийн хомсдол, дулааны хомсдол, зээлийн хомсдол, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүний хомсдол, сайн сургуулийн хомсдол, чанартай эмнэлгийн хомсдол, сайн ажилчны хомсдол, шудрага хуульч, улс төрчдын хомсдол, хариуцлагын хомсдол, засаглалын хомсдол  бүгд л дефицит. Эл хомсдол нь биет хэлбэрээрээ байгаа юм.

7.Манай эдийн засгийн \үндсэн асуудал бол түүний бүтэц. Хэт гажсан бүтцийг өөрчлөх гэж 20 жил үзээд дийлэхгүй байна. Нийлүүлэлт үгүй болохоор үнийн өсөлт гарцаагүй. Эрэлт байх ч нийлүүлэлт байхгүй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэхлээр шууд утгаараа бэлэн нөөц, хүчин чадал байхгүй.

8.Хөрөнгө оруулалт хийж л эрс нэмэгдүүлнэ (мэдээж хэрэг үр ашигтай байх ёстой). Энэ ажиллагааг 5-8 жил тасралтгүй эрчимтэй хэрэгжүүлж байж л бүтцийн өөрчлөлт хийнэ. Өөр ямар ч арга зам байхгүй.

9.Тиймээс үйлдвэрлэл үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Юуны өмнө, эрчим хүчний  тавдугаар эх үүсвэр Улаанбаатарт, Өмнөговийн цахилгаан станц, Ховдын Хөшөөтөд 35 мегаватт станцуудыг нэн даруй барих ёстой. Ингэж байж эрчим хүчний хомсдолоос гарна. Мөн100 мянган орон сууц зэрэг томоохон хөтөлбөрүүд хэрэгжинэ.

10.Гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд саад болж байгаа зам харилцааны хомсдолыг нэн даруй шийдэх ёстой.

11.Төсвийн алдагдал энэ тэрээс айхгүйгээр бодлогын чанартай иймэрхүү хөрөнгө оруулалтыг хийх ёстой.

12.Оюутнуудад монетарист концепцийг ойлгуулах гэж хийсвэрлэн мөнгөний нийлүүлэлт инфляци хоёр шууд хамааралтай гэж заадаг. Завсар нь түмэн хэлхээс байдаг. Тэр бүхнээс хийсвэрлэн (онол арга зүйн хүрээнд) шууд хамааралтай мэтээр оюутнуудад заадаг зүйл. Гэтэл үүнийг Монголбанк мэддэггүй бололтой. Дэндүү харанхуй байгаагийн шинж.

13.Үнэндээ “Нарантуул” зах дээр барааны үнээ нэмж байгаа худалдаачин, ер нь  хэнбугай ч Монголбанк хэдэн төгрөгний нийлүүлэлт хийж буйг мэдэхгүй. Эргэлтэд хэдэн төгрөг байгааг ч сонирхохгүй байна. Зарж буй барааныхаа эрэлтээр л үнээ тогтоож байгаа. Овоо эрэлттэй барааг “татья” гэхээр зээл авах, барьцаа олох хэрэгтэй болно. Гааль, мэргэжлийн хяналт зэргийн “гар цайлгах” ажил бас бий.

14.Трансакцийн өртөг  нэмэгдэнэ. Үүний дараа үнэ яагаад өсөөд байгааг гайхах хэрэг юу билээ.

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж