
Оюутны наадмын ширээний теннисний нийслэлийн бүсийн тэмцээн “Оч” клубт гуравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Нийслэлийн бүсийн тэмцээнд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг 20 их, дээд сургуулийн эрэгтэй 53, эмэгтэй 47 тамирчин ганцаарчилсан болон холимог хосын төрөлд өрсөлдөв.
Нийслэлийн бүсийн тэмцээнээс ганцаарчилсан төрөлд эрэгтэй 20, эмэгтэй 16, хосын төрлийн 16 хосууд шигшээ тэмцээнд оролцохоор болжээ.
Эрэгтэй:
- Спортын мастер Э.Лхагвасүрэн (ШУТИС, Монгол улсын хошой аварга)
- Спортын мастер З.Төрболд (ШУТИС, Монголын бүх ард түмний XIII спарткадын аварга)
- Спортын дэд мастер Т.Чинзориг (ШУТИС)
- н.Тэлмэн (Газарчин)
Эмэгтэй
- Спортын дэд мастер Ч.Саруулсайхан (ХААИС)
- Спортын мастер Б.Энхжин (ШУТИС, 2013 оны улсын аварга)
- Спортын дэд мастер Т.Биндэрья (ШУТИС)
Монголын оюутны спортын “Универсиад” III наадмын ширээний теннисний шигшээ тоглолт гуравдугаар сарын 28-30-ний өдрүүдэд “Оч” ширээний теннисний клубт болно.
Ч.БОЛ








