Ливаны Засгийн газар огцрохоо мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Ливаны Засгийн газар огцрохоо мэдэгджээ

Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати өөрийн удирдаж буй одоогийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсон тухай өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Нажиб Микатигийн Засгийн газар ийнхүү огцорсноор тус улс ирэх зургадугаар сард дахин сонгууль явуулахаар төлөвлөж байгаа тухай мөн эх сурвалжууд мэдээлжээ. 2011 оны нэгдүгээр сарын 13-наас Ерөнхий сайдын албыг хашсан Микати огцрох болсон шалтгаанаа одоогийн Засгийн газрын хагарал зөрчилдөөнөөс болсон хэмээн тайлбарласан аж.

Түүнчлэн Леваны засгийн газрыг огцрох болсон дээрх шийдвэрт хөрш зэргэлдээ Сири улсын дотоодын тэмцэл, хямрал ч мөн хамаатай тухай тэрээр өөрийн мэдэгдэлдээ дурьджээ. Леванд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдан тус улсын Ерөнхийлөгч Мишель Сулейман одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж