Энн Хэтэуэй 1950-иад оны моодыг санагдуулав

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Энн Хэтэуэй 1950-иад оны моодыг санагдуулав

Оскарын шагналт, нэрт жүжигчин Энн Хэтэуэй ирэх онд нээлтээ хийх ээлжит шинэ киноныхоо зураг авалтанд оролцохоор өнгрөгч баасан гаригт Лос-Анжелосоос Нью-Йоркд иржээ. Тэрээр Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд буух үеэрээ үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч нөхөр Адам Шульмантай хамт явж байсан төдийгүй 1950-иад оны моодыг санагдуулам дэгжин бүрх малгай, нарны шилээр гангарсан байсан нь гэрэл зурагчдын дурангаас холдсонгүй.

Өнгөрөгч онд үзэгчдийн хүртээл болсон “Les Miserables” бүтээлээрээ Оскарын шагнал хүртсэн Энн хамгийн сүүлд найруулагч Жозеф Гордений өнгөрөгч нэгдүгээр сард нээлтээ хийсэн “Don Jon” кинонд толосон төдийгүй ирэх онд нээлтээ хийх найруулагч Карлос Салданагийн “Rio 2” кинонд мөн тоглохоор болжээ. Тэрээр “Rio 2”-ийн зураг авалтанд оролцохоор Нью-Йоpкод ирээд байгаа нь энэ аж.

Э.АНХТУЯА


 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж