Тони Блэйрийн айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Тони Блэйрийн айлчлал өндөрлөв

Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлал өчигдөр орой өндөрлөв. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхсан юм. Ерөнхий сайдын албыг 10 жил хашсан хүний хувиар туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа ноён Тони Блэйр илэрхийлж байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улс ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг онцолсон аж.  Ялангуяа уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэр, замын болон инженерийн дэд бүтцээ богино хугацаанд барих зэрэгт хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаагаа хэлжээ. Дээрх уулзалт өндөрлөсний дараа Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсанаар ажлын айлчлалаа өндөрлүүлж, Монгол Улсаас буцжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж