Гэрлэхээс өмнө хийж амжуулах зүйлс

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Гэрлэхээс өмнө хийж амжуулах зүйлс

Сэтгэл хөдөлгөм адал явдалтай өдөр бүр учрахийг хичээ.
Амьдралынхаа мөч бүрээс таашаал авахын тулд зугаацаж хөгжилд. Бүжгэнд яв. Аялалд гар. Адал явдалд дуртай найзуудаа өөртөө элсүүл. Гэхдээ боломж гарахыг хүлээн гар хумхин суух  хэрэггүй. Боломжийг өөрөө эрж хай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр найзууд хамт байх нь ховор болдог. Гэрийн мухар сахиж залуу насаа өнгөрөөхийг хүсэхгүй  байгаа биз дээ. Хэрэв ийм байдал удаан үргэлжилбэл тархинд дахь баяр хөөр бий болгодог элемэнтүүд  аажмаар үгүй болдог аж. Өөрийгөө аль болох баярлуулж байх нь чухал. “Адал явдал хайдаг зуршил  таныг урам зоригтой, амьдралд хайртай хүн болгоно.” гэж харилцааны сэтгэл зүйч Айвон Томас зөвлөж байна.
Та адал явдал хайгч болохын тулд ууланд авирах шаардлагагүй. Хамгийн энгийн арга бол өдөр тутмын амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах юм. Найзыгаа уух юмаар дайлангаа галзуу бух дээр хэр удаан тогтох вэ гэж мөрийц. Эсвэл караокед орж, хамгийн муу дуучныг тайзан дээр гаргаж шийтгэх гэх мэт хөгжилтэй зүйл бодож ол. Тэнэг сонсогдож байж болох ч хамгийн гол нь танд зугаатай байх нь чухал.
Сексийн үеэр худлаа дүр бүү эсгэ.  
”Космополитан” сэтгүүлээс явуулсан судалгаанд эмэгтэйчүүдийн 71 хувь нь худлаа дур тавьж байснаа дурьджээ. Дур тавьсан мэт дүр эсгэх нь  та хоёрын харилцаанд сэв суулгаж ч мэдэх аюултай. Орон дотроо илэн далангүй байж чаддаггүй эмэгтэй өөрийгөө сексийн хамтрагч гэхээсээ илүү жүжигчин мэтээр төсөөлдөг аж. Залуу бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахыг хэтэрхий хичээдэг нь тэднийг үнэнээ хэлэхийн оронд хоосон дүр эсгэж, дур тавьсан мэт жүжиглэхэд хүргэдэг аж. Харин энэ үед эр хүн эмэгтэйг жинхэнээсээ дур тавьсан эсэхийг мэдэхгүй өнгөрөх нь цөөнгүй. Энэ байдал удаан үргэлжлэх тусмаа хортой бөгөөд эцэстээ бэлгийн хөрөл, салалт зэрэг сөрөг үр дүнд хүргэж болох юм.
Та дур тавьж чадахгүй байгаагаа хамтрагчтайгаа илэн далангүй ярилцах нь зүйтэй. Гэхдээ энэ талаар орондоо биш, түүнтэй хамт шар айраг уух үедээ хэлэх нь дээр. Хамтрагчдаа зөв талаас нь ойлгуул. Түүнийг  шүүмжлэх хэрэггүй. Хамтдаа гайхалтай секс хиймээр байгаа хэлж бие биендээ таашаал өгөх зүйл дээр анхаарлаа хандуул. Эрчүүд бүсгүйгээ сексийн тухай  ярихад нь дургүйцдэггүй. Хэрэв хамтрагчдаа юу хүсч байгаагаа ойлгуулвал  та хоёрт юу хэрэгтэйг олж мэднэ.  
Өөрийнхөөрөө бай.
Та хэн нэгэнтэй дотно харилцаатай болох нь мэдээж. Ялангуяа хайртайгаа учирсан бол.  Хамгийн чухал нь  өөрийнхөө дуртай зүйлээ орхих хэрэггүй. Бат бөх харилцаа бол нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээн авч ойлгож, хайрлах юм. Та хоёр хэдийгээр өөр өөр хүмүүс ч дотно харьцаагаа хэвээр хадгалахын тулд бие биенээ ойлгож дэмжих нь чухал.  Өөрөөрөө байж чаддаг хүн аливаа зүйлийг өөдрөгөөр харж элдэв асуудалд тайван ханддаг аж.
Аливаа зүйлээс илүү сонирхолдоо үнэнч байхыг хичээ. Сонирхол нэгтэй найз нөхөд, хамт олон чинь амралтын өдрүүдийн гайхалтай хамтрагчид байх болно.  

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж