Засгийн газар иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах зорилгоор “11 11 төв”-ийг ажиллуулж байгаа. Өнгөрсөн таван сарын хугацаанд “11 11 төв”-д нийт 33 мянга гаруй санал ирснээс 30 мянгад нь хариу өгчээ.
“11 11 төв”-өөр дамжуулан иргэд Засгийн газарт хандан өөрийн санаа бодол, санал хүсэлтээ илгээх боломжтой юм. Мөн Засгийн газрын сайдууд “11 11 төв”-өөр дамжуулан иргэдтэй цахим хурал хийж, асуултад хариулж, иргэдтэй шууд холбогдоа зэрэг иргэдийн санал бодлыг сонсч, нээлттэй ажиллаж байгаа юм.
Ш.ЧИМЭГ