Турк улсаас буцалтгүй тусламж авна

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Турк улсаас буцалтгүй тусламж авна

Турк улсаас Монгол улсад 2.075.000.00 турк лиртэй тэнцэхүйц ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээрийн протоколыг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.

Турк улстай өнгөрөгч 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо, 2012 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо тус тус гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурсан гэрээ нь  “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ууд юм байна.

Хоёр талын цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2, 075, 000. 00 турк лиртэй тэнцэхүйц америк ам.долларын буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааг энэхүү хэлэлцээрээр зохицуулах юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж