аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” ХХК
–ийг байгаль орчинд учруулсан хор хөнөөлийг шалгахаар Байгаль орчин,
ногоон хөгжлийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоон хоногт
тус нутгийг зориод ирсэн юм. Энэ талаар өнөөдөр тус яамны зүгээс
мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус нутагт тав дахь жилдээ төмрийн хүдрийн
олборлолт явуулж буй “Алтайн хүдэр” ХХК –ийг байгаль орчинд учруулж буй
хор хөнөөлийг шалгах, байдал дээр нь очиж танилцах, зохих шийдвэр
гаргах хүсэлтийг нутгийн иргэд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
С.Оюунд 14 хоногийн өмнө өгсөн юм. Энэ дагуу БОНХЯ-аар удирдуулсан ажлын
хэсэг өнгөрсөн долоон хоногт тус нутагт шалгалтаар очоод ирсэн байна. Энэ
талаар “Алтайн хүдэр” компанийг шалгахаар тус нутгийг зорьсон БОНХЯ-ны
Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаас
тодрууллаа.
– Шалгалтын дүн хэрхэн гарсан бэ?
–
Шалгалтаар уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль
орчин бохирдож, хөрс, бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр
нөлөөлөх, Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт
хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс агаарт уул
уурхайн эрдэс бодисын ширхэг дэгдэх, мөн авто замын осол гарах шалтгаан
болж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
-Байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг тогтоосон учраас ямар шаардлага тавьсан бэ?
-Ажлын
хэсгээс шалгаад улсын байцаагчийн албан шаардлагыг “Алтайн хүдэр”
компанид өглөө. Үндсэн долоон шаардлагыг тогтоосон хугацаанд хийхийг
үүрэг болгосон.
Нэгдүгээрт, Таян нуурын уурхайгаас
Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаас
төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг энэ оны зургадугаар сарын 15-ны
дотор, үлдэх хэсгийг энэ ондоо багтааж, улмаар 2014 онд бүрэн хэмжээгээр
барьж ашиглалтад оруулах
Хоёрдугаарт, авто замын хийц,
технологи, траст өөрчлөлт орсон учир тавдугаар сарын 1-ний дотор өмнө
хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд
нэмэлт тодотгол хийх
Гуравдугаарт, Таян нуурын уурхайгаас
Бургастайн хилийн боомт хүртэлх авто замын дагуу малчид өрхүүд олноор
суурьшсан , экологийн ач холбогдолтой газруудыг замын усалгааг тогтмол
хийж байх
Дөрөвдүгээрт, Авто замын гарцыг зэрлэг амьтдыг нүүдэллэх, дамжин өнгөрөхөд аюулгүй байдлаар хийх
Тавдугаарт, Хүдэр
тээвэрлэлтийн авто замын дагуу тэмдэг, тэмдэглэлийг хүртээмжтэй болгох,
жолооч нарын ур чадварыг сайжруулах сургалтыг дөрөвдүгээр сарын 15-ны
дотор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн
газартай хамтран хийх
Зургадугаарт, Таян нуурын уулын
баяжуулах үйлдвэрийг тавдугаар сарын 15, шинээр барьж буй бохир ус
цэвэрлэх байгууламжийг зургадугаар сарын 1-ний дотор Улсын комисст
хүлээлгэж өгөх
Долдугаарт, Баяжуулах үйлдвэрээс гарсан
тоосжилтийг нутгийн цаг уурын онцлог, технологийн дэвшил ашиглан
яаралтайгаар боломжит хэмжээгээр бууруулахыг тус тус шаардсан.
-Тоосжилт,
агаар мандлын нөхцөл жирэмсэн эхийн урагт сөргөөр нөлөөлсөн гэсэн
мэдээлэл гарсан. Энэ талаарх ямарваа дүгнэлт гараагүй юм уу?
-Газар дээр нь очоод шалгахад нотлогдсон баримтаар тийм дүгнэлт гараагүй.
-Ерөнхийдөө шаардлагууд нь цаг хугацаа шаардах хандлагатай байх шиг байна. Биелүүлэхгүй бол яах вэ?
-Хэрэв
тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол уул уурхайн үйл ажиллагааг
зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.