Jean Paul Gaultier “Hermes”-ийг орхив | News.MN

Jean Paul Gaultier “Hermes”-ийг орхив

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Jean Paul Gaultier “Hermes”-ийг орхив

Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн дизайнер Jean Paul Gaultier-г “Hermes” загварын ордны кретив захирлын суудлаа орхих гэж байгаа гэсэн яриа тархаж эхэлсэн. Харин энэ мэдээлэл өнөөдөр биеллээ олж, Францын нэрт дизайнер Jean Paul Gaultier-г “Hermes” загварын ордныг орхисон байна. Jean Paul Gaultier долоон жилийн турш “Hermes”-тэй маш амжилттай хамтран ажилласан бөгөөд өөрийн ажлууддаа илүүтэй анхаарал төвлөрүүлэх шаардлагатай байгаа учраас саналаараа захирлын суудлаа хүлээлгэн өгсөн гэнэ. Jean Paul Gaultier-гийн “Hermes”-т зориулан зохион бүтээсэн сүүлчийн коллекц нь 2011 оны хавар, зуны коллекц болжээ. “Hermes” түүний сүүлчийн коллекцийг энэ оны аравдугаар сард танилцуулах юм. “Hermes” загварын ордны удирдлагууд нэрт дизайнерт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Jean Paul Gaultier-гийн орыг “Lacoste”-ын кретив захирлын алба хашдаг дизайнер Christophe Lemaire залгахаар болжээ. Christophe Lemaire 2011 оны намар, өвлийн загварын коллекцоос эхлэн ажлаа эхлэх юм. Хэдийгээр нэрт дизайнер, “Hermes” загварын ордон хоёрын хамтын ажиллагаа энд хүрээд төгсч байгаа ч “Hermes” ордон “Jean Paul Gaultier” брэндийн хувьцааны 45 хувийг эзэмшдэг хэвээр байх ажээ.

Ж.Нил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-27 202.70.33.211

oo i love hermeshermes 1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж