Өнгөрөгч мягмар гаригт Төмөр замын 409 дүгээр зөрлөгт хүн галт тэргэнд мөргүүлж амь насаа алдсан хэрэг гарчээ. Төмөр замын цагдаагийнхан хэргийн газар үзлэг хийхэд тодорхой эрхэлсэн ажилгүй 23 настай У гэдэг эмэгтэй болохыг тогтоосон байна. Төмөр замын цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд талийгаач орой төмөр замын ойролцоо юу хийж байсныг тогтоохоор гэрчээр гурван хүн байцааж байгаа аж.
Х.Хангал
Х.Хангал