Ставропольд аллага үйлдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Ставропольд аллага үйлдэгдлээ

Оросын Ставрополь мужийн тусгай албаныхан пүрэв гаригт шилжих шөнө буюу тавдугаар сарын 27-нд аллагын алмаас амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Хотын Соёл ба спортын ордны дэргэд болсон дэлбэрэлтээр таван бүсгүй амь үрэгдэж, 43 хүн шархадсан байна. Шархдагсадаас 16 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Хамгийн сүүлчийн мэдээгээр амь үрэгдэгсэдийн тоо зургаа болсон байна. Тэдний дунд 10-11 насны нэг охин байгаа бөгөөд түүний нэр хаягийг тогтоож чадаагүй байна.  
Ставрополийн Соёл ба спортын ордны  ордоны дэргэд дэлбэрэл тавдугаар сарын 26-ны орон нутгийн цагаар 18:45-д болсон байна. Соёлын ордны дэргэдэх дэлбэрэлтийн хүчин чадал нь 200-300 гр-ын тротилийн хэмжээний төвшинд байгаа гэнэ. Тэсрэх төхөөрөмжийг жүүсний хайрцганд хийсэн ба бөмбөг нь радио удирдлагатай байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж