Ерөнхийлөгч Өлгийгөөс ардчиллын абшиг хүртсэн нь

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Өлгийгөөс ардчиллын абшиг хүртсэн нь

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, Улсын Бага
Хурал, УИХ-д хамт сууж байсан А.Болатынд зочилж, Наурызын золголт
хийжээ. А.Болат гуайн хуучилснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаан од”
сонины сурвалжлагч байхдаа 1989 оны намар Баян-Өлгий аймагт болсон
Иргэний хамгаалалтын сургуулилалтыг сурвалжилж ирээд л Монголд ардчиллын
салхи сэвэлзүүлэх ажилд шуударсан гэнэ. Нэг ёсондоо Өлгийгөөс ардчиллын
абшиг хүртсэн юм байх. Хойтон жилээс нь ирээдүйн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, парламентч А.Болат нар их улстөрд ганзага нийлж, одоо
хүртэл улбаа тасраагүй яваа юм.

1990-ээд онд англи хэлтэй улстөрч
өдрийн од шиг байхад УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, А.Болат нарын хэдэн
улстөрч Кувейт, Израиль, Египетээр айлчилжээ. Ингэж явахдаа хоёр нөхрөө
Тель-Авивын гудамжинд “гээж”,  англи хэл мэдэхгүйн эрхээр израиль
жолоочдоо А.Болат гуай “Хөөе нөхөөр” гэж монголоор хашгирсаар байгаад
хоёр хүн байхгүй байгааг ойлгуулж хүлээлгэж байснаа хуучилжээ.

Парламентын хуучин хоёр гишүүний хувьд Наурызын идээ будаагаар даруулсан хошин шог дурсамж мундахгүй олон байсан гэнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж