“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталлаа

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болгов. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайд нарт даалгажээ.

Манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлөмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчнийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах төрийн бодлого, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж