
Тус кинонд Никольтой хамтран жүжигчин Колин Фирт гол дүрд нь тоглож байгаа аж. Тэд өмнө нь хэд хэдэн бүтээлд хамтран ажиллаж байсан туршлагатай түншүүд гэнэ. Николь шинэ киноныхоо талаар ярилцлага өгөхдөө “"Before I Go To Sleep” бол хүний дотоод мөн чанартай холбоотой сэтгэлзүйн триллер. Би ийм төрлийн кинонд тоглох дуртай. Яагаад гэвэл энэ төрлийн кино бидэнд маш их туршлага болдог төдийгүй сурах зүйл их байдаг” гэжээ. Тус киноны найруулагчаар Рован Жоффе ажиллаж байгаа бөгөөд кино ирэх онд нээлтээ хийх юм байна.


Э.АНХТУЯА