Хамгийн эртний хөргөгч Хятадаас олдов | News.MN

Хамгийн эртний хөргөгч Хятадаас олдов

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хамгийн эртний хөргөгч Хятадаас олдов


Саяхан Хятадын археологичид малтлага хийж, Шаньси мужийн Цяньян аймгаас 2000 жилийн өмнөх хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай “эртний хөргөгч”-ийг олсон байна.

Шаньсийн археологийн институтын ажилтан Тянь Яцигийн ярьснаар уг “хөргөгч” нь дээр дээрээс нь давхарлан тавьсан 0,33 см өндөртөй, 1,1 метр голчтой вааран  цагирагуудаас бүрдэх аж. Түүнийхээ доор ероолоор нь булгийн ус урсах хоолойнуудыг тавьсан нь хөргүүрийн агрегатын үүргийг гүйцэтгэж байжээ. Хоёр мянган жилийн өмнө эзэн хааны аян замын орд байсан газар хийсэн малтлагаар энэ хөргөгч худгийг илрүүлэн олсон байна.

Нутгийн хүмүүсийн яриагаар 2006 онд вааран цагирагуудтай, дагтруулсан газартай талбай илэрч, археологчдын анхаарлыг татжээ. Олон сарын малтлагаар олсон талбайн нийт  хэмжээ нь 22 мянган кв.м болжээ. Эзэн хааны аян замын энэ ордон Чаньга эринд (МЭӨ 403-221 онуудад) баригдаад Баруун Хань улсын үе (МЭӨ 206- МЭ VIII зуун) хүртэл ашиглагдаж ирсэн ажээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-27 202.170.68.130

шинжлэх ухаан технологи гэж малгайгаа соливол яасан юм бэ NEWSIINHEEN

Avatar

Зочин 2010-05-27 202.179.20.233

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж