“Дөрөө”-г толилууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

“Дөрөө”-г толилууллаа

“Тогоруунууд газар нэвсийн унаж, хагархай өндгүүдээ даран энхрийлж, гар толгой нь тэнгэрт хандан цоролзох нь амар амгалан бүтэн хагацалгүй амьдралыг гуйх мэт…”

“Дөрөө” хэмээх Монголын анхны модерн бүжгэн жүжгийг өчигдөр ДБЭТ-ын тайзнаа дахин амилуулсан юм. Уг жүжгийг аялал жуулчлалын улирлын нээлтэд зориулан үзэгчдийн хүртээл болгожээ. Учир нь 2013 оны аялал жуулчлалын улирлыг “Шувууны тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжих жил” болгож байгаатай холбогдуулан нээлтийн ёслолд зориулж ССАЖЯ-ны сайд онцгойлон “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг сонгосон байна. Ш.Өлзийбаярын хөгжим, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг мэргэжлийн бүжиг дэглээчдийн олон улсын уралдааны алт, мөнгөн цомын шагналт, улсын уралдааны гурван удаагийн гран-при болон тэргүүн шагналт, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэсэн юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж