Ч.Сайханбилэг Баян-Өлгийд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг Баян-Өлгийд ажиллалаа

Гуравдугаар сарын 22-ны энэ өдөр казах түмэн хаврын баяраа тэмдэглэдэг. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, казах зон олны уламжлалт хаврын баярт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Наурызын баярын хурал, хүндэтгэлийн концерт өчигдөр болсон байна. Энэ өдөр мөн манай улсын анхны тоон радио өргөн нэвтрүүлгийн станцын нээлт болж, Ч.Сайханбилэг оролцлоо.

Тэрбээр тус аймагт ажиллахдаа аймгийн удирдлагуудтай уулзаж, энэ онд тус аймагт хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцжээ. Тус аймагт 2013 онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөх ажээ. Аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд тус аймагт энэ жил оношилгооны төв байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажил байдалтай танилцсан бөгөөд Оношилогооны төвийг нэгдсэн эмнэлгийнхээ дэргэд барих гэж байгаагаа удирдлагууд нь энэ үеэр хэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж