Алдарт “Титаник” киноны од, Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет зохиолч Вироника Ротийн гурамсан зохиолоос сэдэвлэсэн "Divergent" кинонд тоглохоор болжээ. Тэрээр киноны гол дүр болох Женни Мэтьюсийн дүрд тоглох юм байна. Хувь хүний мөн чанар, нөхөрлөлийн ээдрээт харилцааг дэлгэн харуулах уг кино ирэх оны гуравдугаар сарын 21-нд Америкт нээлтээ хийх бөгөөд найруулагчаар Нэйл Баргер ажиллах гэнэ.
Тус кинонд Уинслетээс гадна Английн залуу жүжигчин Тео Жеймс, Австралийн жүжигчин Жей Кортни, Зой Кравиц нар мөн тоглох аж.
Кейт Уинслет мөн энэ онд найруулагч Жейсон Рэйтманий “Labor Day” кинонд тоглож байгаа юм байна.
Э.АНХТУЯА