
-Эмчлүүлэгсдийн биеийн байдал ямар байна вэ?
-Үнэндээ тун хэцүүхэн л байна. Цаг гаруйн өмнө 20 гаруй насны залуу 95 хувийн түлэгдэлттэй байсан тул шархаа даалгүй амиа алдлаа. Гэр бүлийнхэнд нь үнэхээр хүнд туслаа.
-90-ээс дээш хувийн түлэгдэлттэй хэдэн хүн байгаа вэ. Бусад эмчлүүлэгсдийн биеийн байдал ямархуу байна вэ?
-Эмч нар бүрэн бүрэлдэхүүнээр чадах бүхнээ хийж байна. Одоогоор 90-ээс дээш хувийн түлэгдэлттэй гурван хүн байна. Бусад хүмүүсийн биеийн байдал тун хүнд, амьд гарах магадлал тун бага байна. Уг нь 50 хүртэлх хувийн түлэгдэлттэй хүнийг аврах боломжтой байдаг юм. Гэтэл энэ гэр бүлийн гишүүд бүгд 60-аас дээш хувийн түлэгдэлттэй.
Гал тавьсан гэмт этгээд н.Наранбаатар л ганцаараа хамгийн бага буюу 40 хувийн түлэгдэлттэй. Харин түүний эхнэр Д.Солонгот-Од болон түүний эмэгтэй дүү Д.Одгэрэл нарын биеийн байдал тун хүнд байна.