
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтнууд
өнөөдөр төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
УИХ-ын Тамгын
газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн ажилтан Ө.Оюунчимэг
“Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө
аж ахуйн байнгын хорооны референт Б.Баярмаа, нарийн бичгийн дарга
З.Оюунсүрэн нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнууллаа.
Эрхэм дээд
шагнал хүртсэн Тамгын газрын эдгээр ажилтнуудын одон, медалийг УИХ-ын
Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар гардуулж, баяр
хүргэсэн юм.
Шагнал
гардуулахад Тамгын газрын Нарийн бичгийн дарга нар болон бусад
удирдлагууд оролцож, баяр хүргэн, төрийн одон, медалийг эздэд нь зүүж
өгч байлаа.
Өдөр шөнө
тэнцсэн хаврын энэ сайхан өдөр хүндтэй шагнал хүртсэн гурван ажилтандаа
УИХ-ын Тамгын газрын нийт ажилтнууд бид баяр хүргэж, амьдралын сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Та бүхний ажил үйлс улам өөдрөг байх болтугай.
Н.ТУНГАЛАГ
Гэрэл зургуудыг Л.Баярсайхан
Эх сурвалж: http://open.parliament.mn/