
“Мехико-1968” олимпиос чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Т.Артаг агсны гэргий Д.Баярлахт 24 сая төгрөг,
“Москва-1980” олимпиос мөн чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ж.Даваажав агсны охин Д.Баярчимэгт 36 сая,
1971 онд Болгарт болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Жамсран агсны охин Ж.Буянхишигт 12 сая,
1985 онд Унгарын Будапешт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Лу.Энхбаяр агсны гэргий Д.Алтанцэцэгт зургаан сая,
1982 онд Германд болсон боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсны охин О.Уянгад 12 сая төгрөгийг тус тус олгожээ.
Т.МАША



