Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт ажиллана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч сард эрүүл мэндийн салбарт анхаарч, долоо хоногийн турш бүхий л шатлалын эмнэлгээр орж, эмийн үйлдвэрүүд, эмийн сантай танилцаж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон энэ салбарынхантай уулзаж байсан. Тэгвэл их бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөөд байна. Тэрээр гуравдугаар сарын 26 буюу ирэх долоо хоногийн мягмар гаригаас эхлэн бүтээн байгуулалт-хөдөлмөрийн салбарт ажиллана. Долоо хоногийн туршид ажил олгогч, ажил хайгчидтай уулзалт хийхээс гадна хөдөлмөрийн бирж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцах юм.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бүтээн байгуулалт дагасан шинэ ажлын байр томоохон үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талаас ажил олгогчийн шаардлагад нийцсэн ажилтнуудыг бэлтгэж, зуучлах  нь бүтээн байгуулалттай холбоотой ажил юм. Иймд их бүтээн байгуулалтын өмнө энэ салбарт анхаарал хандуулах 7 хоног ирэх мягмар гаригаас эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж