Залилан хийсэн бүлэг этгээдийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Залилан хийсэн бүлэг этгээдийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Пүрэв нарт холбогдох хэргийг энэ сарын 20-нд хэлэлцжээ. М.Пүрэв нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сараас эхлэн 2009 оны долдугаар сарын 31-ний хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж, арван удаагийн үйлдлээр бусдын нийт 161 сая гаруй төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр арилжааны зарим банкаас худал хэлж хогийг нь гуйж аван түүн дотор байсан төлбөрийн даалгаврыг нь дуурайлган хийлгэж нэр бүхий байгууллагуудын данснаас мөнгө шилжүүлэн авдаг байсан аж. М.Пүрэв энэ хэргийнхээ заримыг өөрийн охин М.Энхжаргал, бэр Б.Болорцэцэг, танил Л.Гантулга нартай бүлэглэн үйлдсэн аж. Д.Ганбат нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд ашигласан нэр бүхий байгууллагын  тамга, төлбөрийн даалгавар зэргийг М.Энхжаргалд хуурамчаар хийж өгснөөс гадна 2007-2008 онд  нэр бүхий гурван иргэнд хуурамч жолооны үнэмлэх, 2009 оны 6-7 дугаар сард иргэн Ц, У нарт МУИС-ийн дипломын хавсралт хуурамчаар хийж өгсөн гэмт хэргийг үйлджээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд  анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Пүрэвт 13 жил, М.Энхжаргалд зургаан жил, долоон сарын хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээв. Мөн давж заалдах шатны шүүхээс Л.Гантулгад зургаан жил, Б.Болорцэцэгт гурван жил, зургаан сар хорих ял оноосныг хэвээр үлдээжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж