Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни “Out There!" нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Өдгөө 70 насны босго алхаж байгаа тэрээр аялан тоглолтоо ирэх зургадугаар сарын 22-нд Польшийн Варшав хотоос эхлүүлэх юм байна. Варшавт хийх тоглолтоо тус хотын олон мянган үзэгчийн суудалтай Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хийх аж.
Харин дараа нь “Out There!" тоглолтоо зургадугаар сарын 27-ний өдөр Австрийн “Vienna Happel”-д үргэлжлүүлэх юм байна. Түүний тоглолтод Исландын алдарт дуучин Бьорк, Америкийн нэрт дуучин, ая зохиогч Том Пэтти, “Mumford & Sons”, “Wu-Tang Clan” хамтлагууд оролцож, уран бүтээлээ хүргэх гэнэ. Ийнхүү шинэ тоглолтоороо фэнүүддээ бэлэг барихаар төлөвлөж байгаа Пол ээлжит шинэ цомгийнхоо ажилд мөн ороод байгаа бөгөөд түүний цомог аялан тоглолтооос нь өмнө сонсогчдын хүртээл болох юм байна.
Э.АНХТУЯА