“Атлантис” тэтгэвэртээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Атлантис” тэтгэвэртээ гарлаа

АНУ-ын сансрын олон дахин ашиглагдах шатл хөлөг “Атлантис” дэлхий орчмын тойрог замаас  амжилттай буцаж ирлээ. Лхагва гаригийн үүрээр “Атлантис” хөлөг тормозын хөдөлгүүрээ ажиллуулж, чиглэлээ өөрчлөөд Флорида мужид орон нутгийн цагаар 08.48 цагт амжилттай газардсан байна. Ийнхүү уг хөлөг сансрын аяллынхаа сүүлийн нислэгийг амжилттай төгсгөж, ашиглалтаас гарлаа. “Атлантис” ашиглалтад орсон цагаасаа хойш нийт сансрын 32 нислэг хийж, 120 сая миль замыг туулжээ.

Одоо ашиглалтад үлдсэн хоёр шатл энэ жилийн сүүлчээр аянаа дуусгах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж