
-Яг үнэндээ гэрээ ямар нөхцөлөөр хэрхэн байгуулагдсаныг мэдэхгүй учир дүгнэж хэлэх боломж муу байна. Ямартай ч аливаа гэрээ хэлэлцээр байгуулаад дараа нь буцна гэдэг дэлхий нийтэд маш тааруу сигнал илгээдэг. Засгийн газар солигдох бүрт гэрээг өөрчлөх боломжгүй. Ингэх нь тухай улс орны нэр хүндийг унагаад зогсохгүй хөрөнгө оруулалт татах боломжийг хязгаарладаг гэдгийг хэлье. Ер нь бол олон улсын чанартай, урт хугацааны гэрээг байгуулахын өмнө чадварлаг баг бүрдүүлэн нарийн нягталсан гэрээ хийх л хамгаас чухал. Ботсвана улсын хувьд DBRS компанитай 50:50 хувийн хөрөнгө оруулалттай гэрээг 81 хувийн ашиг эзэмших боломжтойгоор байгуулж чадсан. Тэгэхээр боломжтой бол Оюутолгойн гэрээг хөндөхгүй байхыг сануулъя гэсэн юм.