
Өмнө нь ажил дээрээ гэртээ эсвэл албан тасалгаандаа компьютерынхаа ард сууж байхдаа л Youtube сайтыг үзэх боломжтой байсан бол сүүлийн үеийн ухаалаг гар утас, таблетууд нь хаа ч явсан интернэтэд холбогдох боломжийг олгож байгаа билээ.
Сонирхуулахад, Youtube сайтыг анх 2005 онд үүсгэн байгуулж байсан ба ганцхан жилийн дотор 30-40 сая хэрэглэгчтэй болж байсан юм. Ингэж хүчээ авснаар 2006 онд 1,76 тэрбум ам.долларын үнээр “Google” компанид зарагдсан билээ.
Т.ТҮВШИН