Си Жинпин ОХУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Си Жинпин ОХУ-д айлчилж байна

Хятадын шинээр сонгогдсон дарга Си Жинпин гадаадын орнуудаар хийх айлчлалаа ОХУ-аас эхлүүллээ. ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд Хятадын тав дахь үеийн дарга Си Жинпин өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй  Оросын дээд албаны хоёр эрхэмтэй уулзаж, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

ОХУ нь дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч орон бол эсрэгээрээ БНХАУ нь хамгийн их эрчим хүч хэрэглэгч орон бөгөөд хоёр улсын хооронд өнгөрсөн жил 88 тэрбум ам.долларын эрчим хүчний худалдаа хийжээ. Түүнчлэн ОХУ болон БНХАУ нь Иран, Сири, Хойд Солонгос гэх мэт дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй зөрчил, мөргөлдөөнт орнуудын асуудалд ижил байр суурь баримталдаг байна.

Си Жинпин БНХАУ-ын даргын хувиар гадны орнуудад хийж буй анхны айлчлалын хүрээнд ОХУ-аас гадна Танзани, Өмнөд Африк, Конго зэрэг орнуудаар айлчлах бөгөөд түүний айлчлалын хугацаа ирэх 30-ны өдөр дуусгавар болох гэнэ. Харин Си Жинпин Өмнөд Африкт айлчлах үеэрээ ирэх 26-27 өдрүүдэд болох БРИКС-ийн тав дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж