МАХН-ын гишүүд, дэмжигчид дөнгөж сая намынхаа байрнаас Сүхбаатарын талбай руу хөдөллөө. Тэд Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монгол Улсад хийж буй айлчлалыг эсэргүүцэж ийн жагсахаар болжээ. Жагсаал хийх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч МАХН-ын гишүүд дэмжигчид Тони Блэйрийн айлчлалыг эсэргүүцэж жагсч магадгүй гэх яриа хоёр хоногийн өмнөөс гарч байсан юм.
Г.ДАРЬ