16.3 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

16.3 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлжээ

Энэ оны эхний улирлын байдлаар Гаалийн ерөнхий газрын хэмжээнд 113,8 тэрбум төгрөгийн бараанд 16.3 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлсэн байна.  Засгийн газрын шугамаар болон Засгийн газрын бус шугамаар, олон улсын байгууллагын буцалтгүй, хүмүүнлэгийн тусламжаар манай улсад ирүүлсэн нийт 35,7 сая ам.долларын /49,8 тэрбум төгрөгийн/ бараанд 7,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн байна. Түүнчлэн  Засгийн газар хоорондын хэлэлцээрээр татвараас чөлөөлөгдөхөөр тохиролцсон гадаад орнууд болон  олон улсын байгууллагуудаас олгож буй зээлийн санхүүжилтээр ирүүлсэн 2,8 сая ам.долларын  /дөрвөн тэрбум төгрөгийн/ импортын бараанд 619,7 сая төгрөгийг чөлөөлжээ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн болон газрын тосны салбарт хуулийн дагуу импортлон оруулсан 9,5 сая ам.долларын /13,5 тэрбум төгрөгийн/ бараанд 1,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний дотор “Монголросцветмет” компани, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын импортлон оруулсан 15,8 сая ам.долларын /22,7 тэрбум төгрөгийн/ бараанд 3,3 тэрбум төгрөгийг чөлөөлсөн байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж