Олон улсын соёл, урлагийн уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн хүмүүст мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолын дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд өнөөдөр шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ удаад 2012 онд Бүгд найрамдах Чех улсад болсон Я.Косины нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индра /9.0 сая төгрөг/, БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн XXX уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг /34 сая төгрөг/ нарт мөнгөн шагнал олгож, уран бүтээлийн амжилт хүссэн юм. Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрагийн хувьд таван жилийн өмнөөс хийл хөгжмөөр хичээллэж байгаа ажээ.
Т.ДАРХАН
Т.ДАРХАН