Жон Керри ГХЯ-нд захидал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Жон Керри ГХЯ-нд захидал ирүүлжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Гадаад харилцааны сайд Л.Болдод захидал ирүүлж, түүндээ Монгол Улс сүүлийн хоёр жилд АОХН-нийг амжилттай даргалж байгаад талархал илэрхийлэн ардчилсан шилжилт, иргэний нийгмийг дэмжих явдал олон улсын хамтын нийгэмлэгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болж байгаа энэ цаг үед АОХН-ийг ардчиллын олон талт дэмжлэгийн тэргүүлэх талбар болгоход Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн ардчилал, иргэний нийгмийг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн дэлхийн нэн чухал арга хэмжээнүүдийн нэг болох дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохиогдох Сайд нарын бага хуралд АНУ-ыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн даргын Нэгдүгээр орлогч У.Бөрнз оролцох болсныг тэрбээр мэдэгдэж, уг бага хурлаас гарах бодит үр дүн нь ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхэд оруулж буй Монгол Улсын тодорхой хувь нэмэр болж, үр шимээ өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж