
Гуравдугаар сарын 1-нээс Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, уг хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих эрх бүхий байгууллагууд талхан дээр хэрхэн хяналт тавьж байна гэсэн юм. Тухайлбал, Үндсэн хүнс, Атар өргөө, Атар, Хан Туул Трейд, Бавж талхны цех, Дадал буриад талхнуудын зарим нь стандартын шаардлага хангаагүй сав баглаа, шошго, гялгар наалт маягийн уутанд савласан нь хууль стандартыг зөрчиж байгаа аж.
Гэтэл шинэчилсэн хуулийн 19.1.3-т хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй түүнчлэн хуурамч болон шошгод тавих шаардлага хангаагүй хүнсний түүхий бүтээгдэхүүнийг буцаах болон татаж аваагүй хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтанг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ёстой. Гэтэл уг хууль хэрэгжихгүй, НМХГ ажлаа хийхгүй байна гэсэн юм.
