Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр, Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурыз хаврын баярыг тохиолдуулан эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах, сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнаж, шагналыг гардуулан өгөв.

Монгол Улсын Ардын эмч цолоор “Ачтан” клиникийн эмнэлгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Ануарын Нотаг,

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн багш Ломбын Норовсүрэн, “Breaktrough PR”компанийн менежер Сүхбаатарын Амарсанаа, “Сэтгүүлч” коллежийн багш Найдансүрэнгийн Дариймаа, Монголын сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Үржингийн Хүрэлбаатар, “Хустайн мэдээ” сонины ахлах редактор Бэхтэйн Монголхүү нарыг,

Монгол Улсын Нисэхийн гавъяат техникч цолоор
МИАТ ХК-ийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Заяагийн Варийнаг,

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор “Шинэ эхлэл” корпорацийн захирал Жамъянгийн Мягмарыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Гомбосүрэнгийн Ёндонсамбууг,

Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор МҮОНРТ-ийн ахмад зураач Түдэвийн Гоош, МҮОНРТ-ийн орчуулгын жүжигчин, дуу оруулагч Жүгдэрийн Дарамсүрэн нарыг,

Монгол Улсын Гавъяат барилгачин цолоор Завхан аймгийн Бэрсүм ХХК-ийн захирал Найдангийн Гунаажавыг,

Монгол Улсын Гавъяат тээвэрчин цолоор
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн, ахмад тээвэрчинОчиржавын Цэрэнпүрэвийг,

Монгол Улсын Гавъяат агрономич цолоор Баян-Өлгий аймгийн Сагсай сумын өндөр настан Көбегений Рыстаныг,

Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч Домбожавын Сүхээг,

Сүхбаатарын одонгоор УИХ-ын гишүүн асан,Сүхбаатар дүүргийн өндөр настан Таукейн Султаныг,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “Өдрийн сонин”-ы зөвлөх Жамбалын Гангаа, Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Боолоогийн Баатар нарыг,

Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Захирагчийн орлогч, дэд хурандаа Чойжилжавын Хүрэлбаатарыг,

Алтангадас одонгоор "Усть-глобал" ХХК-ийн менежер Солтаншаривын Ёлка, “Буман үсэг” ХХК-ны захирал, сэтгүүлч Дамдины Самдан, Сүхбаатар дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн багш Зейнешийн Куляш нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар
“Ээрмэл” ХХК-ийн ялгагч Чимэддамбын Нансалмааг,

Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн соёл хүмүүжлийн офицер, хошууч Ёндонренчингийн Амгаланг,

Шударга журам медалиар Худалдааүйлчилгээний УЖМ ХХК-ийн цахилгаанчин Доржийн Бум-Эрдэнийг тус тус шагналаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж