Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг юм. Тиймээс өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар ялын дээд хэмжээтэй гурван хэргийг хянан хэлэлцжээ. Хуралдаанаар М.Лхагважавт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв. Тэрбээр 2008 онд ээжийнхээ амь насыг хөнөөсөн юм.
Ялтан Л.Батсайхан, Д.Биебаатар нар нь 2008 оны 12 дугаар сарын 18-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны ”Баяншанд” тооцооны төвөөс мөнгө хулгайлах шунахайн сэдэлтээр, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жижүүр М-ийг 41 удаа хутгалан санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэдэнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна.
Өнгөрсөн жилийн IV сард иргэн Д.Баянмөнх, Ю.Ариунболор нар нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байдаг гэртээ таксины жолооч Л-ийг үйлчилгээний хөлсөө нэхлээ гэдгээр шалтаглан бүлэглэн зодож танхайран, улмаар толгойн тус газар нь удаа дараа сүхээр цохиж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн. Тэд гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрийнхээ шалан догуур хохирогчийн цогцсыг нууж, “Верна Аксент” маркийн автомашиныг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт байх хиймэл нуурт живүүлж байсан юм.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Баянмөнхөд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Харин Ю.Ариунболорт оногдуулсан 20 жилийн хорих ялыг 15 жил 1 хоног хорих болгон өөрчилжээ.
Х.Хангал