“Чанартай импорт” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Чанартай импорт” үзэсгэлэн нээгдлээ

МҮХАҮТ-ын дэргэдэх Импортлогчдын зөвлөл болон Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран “Чанартай импорт” үзэсгэлэн гаргах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр тус танхимын үзэсгэлэнгийн байранд болох бөгөөд тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх үргэлжилнэ. Импортын чанартай бараа бүтээгдэхүүнийг бөөний ба жижиглэн худалдааны сүлжээнд оруулах, эцсийн хэрэглэгчдэд эрүүл, чанартай,  сав баглаа боодол бүхий барааг хямд үнээр хүргэх, эрүүл хүнс, зөв хооллолтыг сурталчлах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор үзэсгэлэнг зохион байгуулж буй ажээ. Үзэсгэлэнгийн байр руу хоёр цаг тутамд үнэгүй унаагаар үйлчлэх бөгөөд тодруулбал, Улсын их дэлгүүр, Нарантуул захаас тэдгээр автобус явна. Мөн 3-4 дүгээр  хорооллоос 45 тоот шугамын автобусаар та үнэгүй зорчин, үзэсгэлэнд ирэх боломжтой юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж