Хоёр удаа бөмбөг дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Хоёр удаа бөмбөг дэлбэрчээ

Гол төлөв мусульманчууд амьдардаг Тайландын өмнөд хэсэгт хоёр удаа бөмбөг дэлбэрэв. Авто үзэсгэлэнгээс холгүй байсан машины зогсоолд тэсрэх төхөөрөмжтөй мотоцикл дэлбэрч, хоёр хүн амь үрэгдэж, 51 хүн шархаджээ.
Яла мужийн цагдаагийн мэдээгээр тавдугаар сарын 26-нд анхны дэлбэрэлт болж “Мазда” компанийн үзэсгэлэнгийн цонхнууд цохилтын хүчинд хагарсан байна. Үүнээс 10 минутын дараа хоёр дахь дэлбэрэлт болжээ. Энэ үеэр тэнд цагдаагийнхан хүрэлцэн ирсэн байж. Уг бүсэд лалын салан тусгаарлагчдын хөдөлгөөн идэвхтэй байдаг ба төрийн албан хаагч нарт халдах нь их байдаг гэнэ. Энд террорын ажиллагааны улмаас 4000 гаруй хүн амиа алдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж