“Озоматли”-гийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Озоматли”-гийн тоглолт болно

Грэммийн шагналт Америкийн “Ozomatli” хамтлаг ирэх зургаадугаар сарын 4-нд Сүхбаатарын талбай дээр тоглолтоо хийх гэж байна. Латин Америк, жазз, сальса, регги, хип хоп, панк зэрэг олон урсгалаар уран бүтээлээ туурвиж, хөгжим сонирхогчдын анхаарлыг татдаг уг хамтлаг Монголд суугаа АНУ-ын элчин сайдын яамны соёлын атташегийн урилгаар манай оронд ирж байгаа гэнэ. Энэ нь Америк-Монголын соёлын солилцооны хөтөлбөрийн эхлэл тул цаашид ч Америкийн уран бүтээлчдийг Монголд авчирна хэмээн АНУ-ын ЭСЯ мэдээллээ.
“Ozomatli” хамтлаг нь 1995 онд байгуулагдсан ба зургаагаас арван гурван гишүүний бүрэлдхүүнтэй байжээ. Хамтлагийн гишүүдээс товч танилцуулбал, дуучин Will-Dog, цохивор хөгжимчин, реппер Justin, цохивор хөгжимчин Jiro, дуучин, хөгжимчин Raul, саксфонич Uli, бишгүүр хөгжимчин, төгөлдөр хуурч Astru, бөмбөрчин Mario зэрэг гишүүдтэй аж. Тэд 1998 онд “Ozomatli”, 2001 онд “Embrace the Chaos”, 2004 онд “Street Sings”, 2005 онд “Live at the Fillmore”, 2007 онд “Don’t Mess with the Dragon”, 2010 онд “Fire Away” цомгуудаа тус, тус гаргасан юм байна. Мөн 2002 онд  тэд Грэммийн наадмаас “Шилдэг латин рок, альтернатив цомог” төрлөөр шагнал хүртэж байжээ.
“Ozomatli” хамтлагийн манайд хийх айлчлан тоглолт зургаадугаар сарын 4-нд Сүхбаатарын талбай дээр үнэ төлбөргүй болно.

Г.Даша

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж