
Стиль имижийн хувьд донжтой гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг дуучин Лэди Гага саяхан хөлөндөө мэс засал хийлгэж, “Born This Way Ball" аялан тоглолтоо хүртэл цуцлахад хүрээд байсан билээ. Харин түүний менежер Винсент Хэрберт өнгөрөгч мягмар гаригт “ARTPOP”-д өгсөн ярилцлагандаа “Гагагийн биеийн байдал сайжирсан. Тиймээс эргээд уран бүтээлийн ажилдаа ороход бэлэн болсон” хэмээн албан ёсоор мэдэгджээ.
Түүний мэдээлснээр нэрт дуучин ирэх долоо хоногоос ээлжит шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орох аж. Хөлөө эмчлүүлэх хугацаандаа алтаар бүрсэн, савхин бүрээстэй тэргэнцэр дээр сууж аархуу зангаа гаргасан Гага өнгөрөгч сард Чикаго, Детройт, Канадын Хэмилтон хотод болох ёстой тоглолтуудаа ийнхүү цуцалсан юм.
Э.АНХТУЯА