Польшийн шинжээчид дүгнэлт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Польшийн шинжээчид дүгнэлт хийж байна

Польшийн ерөнхийлөгчийн онгоц нисгэгчдийн алдааны улмаас осолдсон хэмээн Ту-154 онгоцны ослыг мөрдөх Польшийн комиссийн гишүүн Эдмунд Клих мэдэгдсэнийг гадаадын хэвлэлээр онцлон бичиж байна.
Онгоцны хар хайрцгийн бичлэгийн баримтаар  нисгэгчид Смоленкийн орчимд өтгөн манантай гэсэн диспетчерүүдийн сануулгыг тоогоогүй нь батлагджээ. Тэд нисэх зурвас 100 метрээс харагдахгүй байсан ч онгоцыг буулгахаар шийдсэн нь осолд хүргэсэн байна. Онгоцны хар хайрцгийн бичлэг нь өмнө хэвлэлээр шуугиж байсан орос диспетчерүүд Северный гэх нисэх буудлын манангийн талаар нисэгч нарт сануулга өгөөгүй гэсэн яриаг цэглэв. Мөн нисэгчид ямар өндөрт яваагаа тэднээс сонсоогүй гэснийг бас үгүйсгэж байна. Үүнээс өмнө нисэгч нарын бүхээгт Польшийн нисэх хүчний командлагч генерал Анджей Бласик байсан талаар Польшийн шинжээчид хэлсэн байлаа. Дашрамд дурдахад, өнгөрсөн ослын талаар ерөнхийлөгч амь үрэгдсэн тухай тавдугаар сарын 26-нд л түүний ээж 83 настай Ядвигад дуулгажээ. Бие тааруу байсан учир эмч нарын зөвлөснөөр хүүгийнх нь нас барсан тухай огт хэлээгүй байна. Энэ талаар Польшийн “The News” сонинд мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж